Зээлийн батлан даалтын сангийн Батлан даалт зохицуулалтын газрын Хамтын ажиллагааны хэлтсээс 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Сангийн 21 аймаг орон нутгийн төлөөлөгчдөд зориулсан сургалт зохион байгууллаа.
Сургалтад Сангийн орон нутаг дах 21 аймгийн төлөөлөгч хамрагдсан бөгөөд Зээлийн батлан даалтын сан болон Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын хооронд байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд Архангай, Баян-Өлгий, Орхон, Говьсүмбэр, Завхан, Хөвсгөл, Өмнөговь, Сүхбаатар, Төв аймаг дахь худалдаа аж үйлдвэрийн танхимийн мэргэжилтэнүүд Сангийн төлөөлөгчөөр ажиллахаар болсон тул уг арга хэмжээнд оролцлоо.
Сургалтын үеэр Сангийн орон нутаг дах төлөөлөгчидтэй хөлсөөр ажиллах гэрээ байгуулж баталгаажууллаа.
Уг сургалтаар төлөөлөгчдөд зориулан дараах сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүллээ. Үүнд:
Зээлийн батлан даалт гаргах үйл ажиллагааны эрхзүйн байдал, батлан даалтын үйл ажиллагаа, Сангийн хамтын ажиллагаа.
Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааны стратеги.
Зээлийн батлан даалт гаргах нөхцөл, орон нутгийн төлөөлөгчдөөс батлан даалтын материал бүрдүүлэн ирүүлэхэд анхаарах асуудлууд.
Зээлийн батлан даалт гаргахтай холбоотой журмын танилцуулга, банк, санхүүгийн байгууллагатай хамтран ажиллах гэрээ, батлан даалтын гэрээний зохицуулалт, хяналт мониторинг.
“Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил төсөл”-ийн Багцын батлан даалт гаргах үйл ажиллагааны танилцуулга.
Leave A Comment